Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 47 настай эрэгтэй А төрсөн дүү 39 настай А-даа зодуулж нас барсан хэрэг өчигдөр 20:00 цагийн орчимд гарчээ. Сэжигтэн А согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас төрсөн ахыгаа зодож, улмаар аминд нь хүрсэн гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан мэдүүлгээр хүлээсэн байна.
Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа А нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд архи согтууруулах ундааны төрлийн зүйл байнга хэрэглэдэг, нийслэл хотод оршин суух хаягтай нэгэн байжээ.