ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Наранцэцэг: Сайжруулсан түлшний үнсийг блокны үйлдвэрт нийлүүлнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-24

Сайжруулсан түлштэй холбоотой олон  мэдээлэл цахим орчинд гарч буй. Энэ талаар  “Тавантолгой түлш” ХХК-ийн нярав Г.Наранцэцэгээс тодрууллаа.

-Сайжруулсан түлшийг сайн сайхнаар  сурталчилаад  байгаа хэрнээ муу байна гэдгийг иргэд хэлж байгаа. Нунтаг нүүрс зарсан гэсэн асуудал гарсан. Энэ талаар тайлбар өгөөч? 

-Сайны хажуугаар саар гэгчээр, буруу ташаа мэдээлэл их байна. “Таван толгой түлш” ХК агаарын бохирдлыг буурууëах зорилгоор сайжруулсан түлш үйлдвэрлэдэг. Манай түлш бусад түүхий нүүрснээс хоёр дахин  илчлэг бөгөөд, чанарын өндөр түвшинд  үйлдэвэрлэдэг юм.  Манай түлш үйлдвэрээсээ 800, 1000, 25 кг-аар савлагдаж гардаг. Өдөр бүр он сартайгаа,чанар шалгагч, нярав, диспичэрээр дамжиж үйлдвэрээс гарна шүү дээ. Түлш шалгагдаад гарсан тохиолдолд ямар ч асуудал байхгүй. Яагаад  ийм ташаа мэдээлэл цацагдсаныг  ойлгохгүй байна. 

-Зарим цэгүүдээр явахад 1000 кг-аар савлагддаг нүүрс бутарч, үүрсэн байсан. Гэрээт компанийн ажилчид нь өөрсдөө нүүрсээ шигшээд кг-ийн шуудайд хийдэг юм билээ. Үлдсэн шуудайг нь танайх руу буцаасан ч дахин буцаагаад нийлүүлдэг гэж ярьсан?

-Тээвэрлэлтээс болсон байж болно. Яагаад гэвэл шөнөжин гурван ээлж ажилладаг. Чанаргүй бүтээгдэхүүн гарна гэсэн ойлголт байхгүй. Нунтаг түлш гардаг ч иргэдийн гар дээр хэзээ ч тийм түлш очихгүй шүү дээ. Яасан ч очихгүй. Учир нь цэгүүдэд борлуулагчид  шигшдэг учраас  хэзээ ч  нунтаг очихгүй. Тонн нь 150 мянга төгрөг бөгөөд ийм хэмжээтэй нүүрсийг борлуулагч нараас авахгүй шүү дээ. Харин тонноор авах хүсэлтэй хүмүүс “Тавантолгой түлш” компани дээр өөрсдөө очоод гэрээ хийгээд,үйлдвэрээс авдаг. 

-Сайжруулсан түлш түүхий нүүрснээс ямар давуу талтай вэ. Түлж үзсэн хүмүүс үнс их гардаг, тортогтой, илчлэг муу байна гэдэг асуудлыг тавиад буй?

-Илчлэгээрээ түүхий нүүрснээс хоёр дахин илүү гэдэг нь судалгаагаар гарсан. Түүхий нүүрснээс тортог гарахад агаарт дэгддэг. Харин сайжруулсан түлш  шуудайнд юм уу хүнийхээ гарт л үлддэг гэх мэтчилэн зүйлээс чанар нь мэдэгдэнэ. Их үнс гарна гэдэг  нь шаталт бүрэн, гүйцэд явагдсан гэсэн үг. Чулуугүй, зөөлөн цагаан үнс гарч байгаа. 

-Гарсан үнсийг иргэдээс бу­цааж худалдаж авах боломж бий юу?

-Иргэдээс худалдаж авна. Манай үйлдвэр үнсийг аваад, блокны үйлдвэр,  компаниудад нийлүүлэх талаар яригдаж байгаа. 

-Танайхаас гэрээндээ тухайн цэгийн борлуулагч нарт иргэдэд сайжруулсан түлш нийлүүлэхдээ шигшиж байж хүргэнэ гэж тусгасан биздээ? 

-Гэрээт борлуугч нартай гэрээ байгуулахдаа манай компаниас очиж буй түлшийг савлах, шигших хүмүүстэй байх талаар заасан. Олон дамж­лага дамжиж байж хорог­дол­гүй, нунтаггүй бэлэн бүтээг­дэхүүн нийлүүлнэ гэж гэрээндээ заасан байгаа. 

-Шаталт муу байна гэдэг иргэдийн гомдол бий. Анх ямар зууханд туршилт хийсэн юм бэ?

-Бүх төрлийн зууханд зориулагдаж гарсан. 

-Тэгээд яагаад иргэд тортог үүсдэг гэж гомдоллоод байгаа юм бол?

-Манай түлшийг түлэхээсээ өмнө, урьдны ханан пийшин буюу янданд тортог үүссэн байдаг. Энэ нь шаталт бүрэн явагдаагүй гэсэн үг л дээ. Тэгэхээр цэвэрлэгээгээ хийж байж манай түлшийг хэрэглэх ёстой. Түүн дээр галлагаа хариуцсан  хүмүүс байгаа бөгөөд шүүлтүүр тавьж галлагаа зааж өгөх комисс ажиллаж байгаа.  Тэдгээр хүмүүстэй холбогдох хэрэгтэй.  25 кг-аар савласан түүхий нүүрсний шуудайн дээр холбоо барих утасны дугаар байгаа учраас хүндрэл гарвал  холбогдож зааварчилгаа авч болно. 

-Зааварчилгаа өгөх хүмүүсийн тоо хүрэлцээтэй байгаа юу. Тэднийг дуудаж зааварчилгаа авахаар иргэдээс төлбөр нэхэх­гүй биздээ?

-Хүрэлцээтэй байгаа. Иргэдээс ямар ч төлбөр мөнгө авахгүй. 

-Намар хяруу цохиод сайж­руул­сан түлш доороосоо норж нунтаг болоод байгаа гэдэг асуудал бас яригдсан шүү дээ. Түлш үйлдвэрээс хэр хатаалттай гардаг вэ. Ер нь иргэд түлшээ яаж хадгалах ёстой вэ? 

-Манай үйлдвэрээс өдөртөө халуун түлш гарч байгаа. Хэрвээ чийг авсан тохиолдолд доор нь хатуу цаас дэвсэх хэрэгтэй. Нэгэнт л  зорьж очиж авч байгаа юм чинь чийг авахуулахгүй байх тал дээр иргэд өөрсдөө анхаарах хэрэгтэй.