ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Багтай хүн”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-01

“Номин талст” хамтлагийн гишүүн, монгол түмний хайртай дуучин Т.Дэлгэрмөрөн болон түүний эхнэр Х.Ананда нарын хамтын амьдрал хэрхэн өрнөж, хэрхэн дуусах болсон талаарх бичвэрүүд олны анхаарлыг татаж, басхүү урмыг минь хугаллаа. Дуучин залуу эхнэрээсээ салж байгаа талаар анхлан олон нийтэд дэлгэснээр бүсгүй хариу болгож түүнийг хэн байсан, хамт өнгөрүүлсэн хоёр жилийн амьдрал нь хэрхэн өнгөрсөн талаар бичсэн байв. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг. Олны танил, түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн тэд уг нь мянга, мянган гэр бүлд үлгэрлэх ёстой юм.

Гэтэл хэн хэнээс нь тийм ухаан гарсангүй. Хувийн амьдралаа олон нийтэд дэлгэж, ард түмнийг гэр бүлийн маргааныг шүүн таслагч мэтээр хандаж байгаа нь үнэхээр муухай харагдлаа. Ингэж стресс дээр стресс нэмэх шаардлагагүй байв. Тэр тусмаа олны танил дуучин залуу нэрээ хичээж болоогүй л юм байх даа. Гэтэл харин ч “шуурга”-ыг өөрөө эхлүүлж, ганц үг гээхгүй гэдэг шиг авирлаж байгаа нь олон мянган фэнүүдийнх нь урмыг хугалав. Хэний ч амьдралд юу тохиолдож болохыг хэлж мэдэхгүй. Гэхдээ юу ч болсон байлаа сонголтыг өөрсдөө хийсэн учраас хувийнхаа асуудлыг хувьдаа шийдчих чадамж, ёс зүйтэй байх ёстой юм. Тэр тусмаа олны танил хүн. Гэвч дуучин залуу тэгсэнгүй. Эхнэрийнх нь бичсэнээр жинхэнэ “Багтай хүн” байжээ. Ухаалаг, нуруутай, уяхан, “эр хүн” шиг дуучны ард харгис хэрцгий, явуургүй бодолтой, мөс чанараар дулимаг  нэгэн байсан гэж үү. 

Анзаараад байхад тэр сүүлийн үед улс төр сонирхож, элдэв хүмүүстэй дөрөө нийлж, “батер” татуулах болсныг ч олон түмэн анзаарч буй. Ерөөс дуучин нь дуучнаараа, улстөрч нь улчтөрчөөрөө л байвал сайхан. Хүн бүрт сонгосон мэргэжил, хүлээсэн үүрэг гэж бий. Тиймээс үе тэнгийн үхэр хонь жилтэй дуучин танд уриалж хэлэхэд сэтгүүлч нь сэтгүүлчийнхээ, дуучин дуучныхаа, улс төрч нь улс төрчийнхөө л үүргийг биелүүлье. Бас авир аашаа татаж, эрийн жудаг гаргаж үзээч. Эмэгтэй хүнд яасан дээрэнгүй хандана вэ, та