Төрөөд дөнгөж дөрөв хонож буй нярайг зүс таних эмэгтэй хулгайлсан хэрэг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгджээ.
Сэлэнгэ аймгаас нийслэлд ирж амаржсан А гэх эмэгтэй фэйсбүүкийн “Ээжүүдийн групп”-т нэгэн эмэгтэйтэй танилцсан байна. Гэтэл А-г хүүхдээ төрүүлээд эмнэлгээс гараад удаагүй байхад нь өнөөх танилцсан эмэгтэй гэрт нь очиж, элдэв шалтгаан хэлж гэрт нь хоножээ.
Улмаар өглөө нь нярайг нь салхилуулахаар гараад авч зугтсан аж. Хүүхдийн ээж нь одоогоор Сэлэнгэ аймаг руугаа буцсан бол хүүхдийг нь хулгайлсан эмэгтэйд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.