ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Суумал бурхан”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-03

“Суумал бурхан” гэх тодорхойлолтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Бямбадоржид зориулсан  мэт санагдав. Тэрбээр, олон нийтийн дунд нэр муутай, саар бүхэнтэй холбогдож явдаг хэдий ч үргэлжид төрийн өндөр албан тушаалд аль ч Засгийн газрын үед заларч явсан дэндүү азтай нэгэн. Б.Бямбадорж нь  тендер гувчуулсаар, албан тушаалын хууль бус томилгоо хийсэн, улсын эмнэлгийг хувьдаа авахаар завдсан, авлига авсан зэргээр сайнаар дурсах өгүүлбэр бараг л алга. 

Харин хүний их эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор, Удирдахуйн ухааны магистр  зэрэгтэй эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүн гэсэн тодотголоос өөр гийгүүлэх гавьяагүй нэгэн ажээ. Эрүүл мэндийн салбарт олон жил зүтгэсэн бөгөөд мэргэжлээрээ гялайж гялтайх зүйл хийгээгүй байгаа юм. Улс төрийн хүрээлэл дунд түүнийг Ерөнхий сайд асан С.Баярын нутгийн дүү гэдэг. Шахааны бизнес эрхлэгч дарга нарын дэмжлэгтэйгээр Б.Бямбадорж Нэгдүгээр эмнэлгийн даргаар томилогдож байлаа.

Түүнээс хойш Нэгдүгээр эмнэлгээс хулгай зэлгий, тоног төхөөрөмжийн шахааны бизнес, албан тушаалын хууль бус томилгоо салахаа больсон гэдэг юм билээ. Тэр ч бүү хэл УКТЭ-ийг нураахад Б.Бямбадорж идэвх зүтгэлтэй оролцон шэлевр төмөр, вакум цонх, мод зэргийг авч “Бөхийн өргөө”-ний урд байрлах дөрвөн давхар “Эрин” хувийн эмнэлгээ барьсан түүх ч эндээс үүдэлтэй гэх. Ингэж тэрбээр салбараасаа төрсөн тэрбумтаны эгнээнд шилжиж байжээ. Салбарын нэр хүндээ хөлдөө чирсэн, эмч нарын нэрийг гутаасан түүнийг Эрүүл мэндийн яамны удирдах ажлаас хүсэлтээрээ явсанд мэргэжил нэгт нөхөд нь баярлаж байгаа нь лавтай.