ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Гилийн тамга”

А.ОДСҮРЭН
2019-10-08

Албан тушаалын наймаа, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон хэргээр, МАН-ын гишүүн А.Ганбаатар, Ц.Сандуй нарын шүүх хурал өчигдөр боллоо. Шүүх хуралдааны дараа шүүхийн байрнаас А.Ганбаатар их л баавартай гарч ирэв. “Би 60 тэрбумын наймаанд оролцоогүй. Хүний ярьсныг сонссон.

Би хэнд албан тушаал зарчихсан юм. Тэр Доржзодов л буруутай” гэлээ. Төрийн албыг зарж 60 тэрбум төгрөг босгох төлөвлөгөөнд онцгой үүрэгтэйгээр оролцож намын дарга, гишүүдээ ятгаж байсан бичлэгээ эвлүүлэг байсан гэж гүрийгээд хошин урлагийнхан хэний л бол хэний хоолойг дуурайдаг биз дээ.

Минийхийг ч бас дуурайсан юм байгаа биз гэж ярилцлага өгч байсан. Түүнийг 60 тэрбумын наймааны ярианд байсан, оролцсон гэдгийг Ц.Сандуй нь хүлээн зөвшөөрсөн ч тэр төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй гэдгээ ч хэлсэн. Хэрэгжсэн эсэхийг цаг хугацаа харуулсаар байгаа. Яг энэ албан тушаалд би төчнөөн сая төгрөгийн хахууль өгч байж очсон гэж хэлэх маанаг гэж хаа байх билээ. Хахууль өгч, 60 тэрбумыг босголцсон гэж хэн ч хэлэхгүй нь тодорхой байхад шүүх баталгаа нотолгоо алга тул хэрэг гэж шүүхэд хэцүү гэж мэдэгдэж байлаа. 

А.Ганбаатар “Шинэ монгол хаад” группийн ерөнхийлөгч, МАН-ын идэвхтэй гишүүдийн нэг.  Тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуулийн мөнгө болон намдаа 2016 оны сонгуулийн мөнгө босгох “60 тэрбум” ажиллагаа хэрэв хэрэгжсэн бол, хэрэгжиж байгаа бол яах вэ. МАН-д хоёр жилийн өмнө гилийн тамга байсан бол одоо гилийн долоо болсон гэж түүний намынх нь нэг нөхөр ёжилж байсан нь учиртай. Төрийн яам, агентлагуудад очсон мэргэжлийн бус дарга захирлууд, мэргэжлийн бус газар хэлтсийн дарга, мэргэжлийн бус мэргэжилтнүүдээ яах билээ. А.Ганбаатар том байна. Гилийн тамга хэвээрээ юм байна. Тэр ялгүй гарна гэдэгтээ итгэлтэй байна.