ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийтээрээ нүүж, нийслэлээ “цэвэрлэе”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-14

Нийгэмд өрнөж буй сүүлийн үеийн нөхцөл байдлаас үүдэн түлшийг яаж ч түлсэн үхэх юм байна гэх дүгнэлтэд хүрээд хямарч сууна. Буруу түлсэн ч  тэр, зөв түлсэн ч тэр ÿëãààã¿é хордоно. Хохирно. Ерөөс огт түлэхгүй байвал бүр ч аюултай. Шуугиан тариад буй шахмал түлшийг буруу түлвэл өөрөө хордоно. Өөрөөсөө гадна гэр бүлийнхнээ хордуулна.

Бүр амиа ч алдаж болох эрсдэлтэй гэдгийг саяхан болж өнгөрсөн харамсалтай хэргүүд гэрчилнэ. Харин зөв түлвэл бас л гэмтэй. Бусдыг хордуулах аюултай аж. Түлсэн нүүрсний утаанд хордож, уушгины үрэвслээр жилд зуу зуун хүн амиа алдаж байгааг саяхан чуулганы хуралдааны үеэр ярилцаж байхыг нь хоёр чихээрээ сонслоо. Харин огт түлэхгүй бол түүнээс ч аймшигт аюул нүүрлэх юм байна.

Өвлийн хүйтэнд утаанаас айгаад гал түлэхгүй байсаар нийтээрээ хөлдөж үхэх бодит аюул ирэх аж. Тэгэхээр бид ямар ч тохиолдолд хохирох, амиа алдах эрсдэлтэй болчихоод байна таминь. Яах вэ гэж, хэдэн өдөр толгойгой гашилгаж суусны эцэст мэргэн арга олсноо дуулгая. Энүүхэндээ гэж хэлэхэд хэдүүлээ нүүрс түлдэггүй газар руу нүүе. Бүр тодруулбал, ой модтой хөдөө нутгаа зорьё. Аргал хомоолоор галаа өрдөөд аль алиндаа хохиролгүй амар тайван амьдраõыг сонгоё. Нийслэл маань ч гэр хороолол гэж байхгүй орчин үеийн цэмцгэр хот болно. Төрийн түшээд ч  утаа арилгах гэж үйлээ үзэн, жилийн жилд буруутан хайх эрэлд гарахгүй амар. Ийм сайхан шийдэл байсаар байтал өнөөдрийг хүртэл олж харж чадахгүй утаатай хотод үйлээ үзэж суух ямар шаардлага байгаа юм бэ. Ерөөсөө л нүүе. Хөдөө гаръя. Модоо түлье.