ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Зөөлөн гүйдэлт”

А.ОДСҮРЭН
2019-10-15

Сангийн сайд асан, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат АТГ-т шалгуулж байгаагаа хэлжээ. Харин УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж байгаад шалгуулна хэмээн хэлж байсан амандаа хүрэх эсэх нь тодорхойгүй байна. Тэрбээр, Тост, тосон бумбын нуруу, Сэлэнгэ аймгийн Ноён уул орчмын газар, Булган аймгийн Тэшиг сумдын нутагт улсын тусгай хамгаалалтай газарт лиценз эзэмшиж байсан компаниудын зөвшөөрлийг цуцалж, өөр компанид нөхөн олговор байдлаар олгосон. Тост, Тосон бумбын нуруунд лиценз эзэмшиж байсан компани газар авч, хайгуул хийж үзсэн юм олдоогүй учраас өөр компанид шилжүүлсэн. Тэр нь миний ХОМ дээр байгаа компани болж таарсан” хэмээн өчлөө. АТГ  учрыг нь олж хужрыг нь тунгаах биз.

МАН-ын Хотын фракцийн найд­вартай “хөл” болдог энэ улстөрч нэг жил хоёр сарын хугацаанд гүйцэтгэх засаглалыг тэргүүлж, “мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газрын Ерөнхий сайдаар ажиллаж байв. Ерөнхий сайдын суудлаасаа буухын өмнөхөн буюу 2017 оны наймдугаар сарын 26-нд УИХ-д 65 суудалтай  МАН-ын байгуулсан Засгийн газар АН-ын есхөн суудалтай бүлгийн гарт бүрэн орлоо. МАН-ын дотоодын зовлон дээр Ерөнхийлөгч, АН хоёр тоглоод эхэллээ. Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гурван гишүүн гарын үсэг зурчихлаа хэмээн их бачимдан захидал бичсэн байдаг.  Ж.Эрдэнэбатын нэр холбогдсон хэргийг хууль, шүүх тогтооно.

Юутай ч түүний тэргүүлсэн Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажил гэхээс илүү зогсоосон, хорьсон, хаасан, болиулсан гэх шийдвэрүүд олонд илүү “хүрсэн”. Тухайлбал, гадаадад их дээд сургуульд сурах оюутны сургалтын тэтгэлгийг зогсоосон, МСҮТ-ийн суралцагсдын тэтгэлгийг зогсоосон, “Сайн хашаа”, “Сайн малчин” хөтөлбөрүүдийг зогсоосон, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг зогсоосон, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон, “11-11” төвийг татан буулгасан, Дэд сайдын албан тушаалыг бий болгосон, цалингийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан, эмч, багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулсан, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг бууруулсан, хүүхэд бүрт олгодог мөнгийг ялгавартай өгөхөөр болгосон, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан. Эцэст нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар төрийн албыг төрлийнх болгосон, 60 тэрбумын хэрэг, концесс зэргээс болж намынхаа журмын нөхдөд “тийрүүлсэн” азгүй засаглал байлаа.  Хууль шүүх гэм бурууг нь нотолбол бас л азгүй төрийн түшээ болох магадлалтай. Гэхдээ л тэр нэг тийм зөөлөн “гүйдэлтэй” хүн л дээ.