Дорнод аймгийн Баянтүмэн сумын алдарч уяач Б зээ хүүгийнхээ сэвлэг үргээх найранд зориулж, хурдан дааганы уралдаан зохион байгуулжээ. Тус уралдаанд 23 даага уралдсан бөгөөд Б гэх малчин хоёр нас, хоёр сартай хүүгээ эмээлтэй нь бэхэлж, даага унуулан уралдуулсан байдаг.
Тэгвэл тус аймгийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газраас Цагдаагийн газартай хамтран хэргийг шалгаж Зөрчлийн тухай хуулийн 6-р зүйлд зааснаар "Эрүүл мэнд амь насанд аюултай тоглоом наадгайд хүүхэд оролцуулсан" гэсэн үндэслэлээр хүүгийн эцэгт, мөн захирамж зөрчин морь уралдуулсан алдарт уяачид тус тус арга хэмжээ авсан байна.