ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Олимпын медальт тамирчдын хөрөг бүхий зоос гаргана

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-19

Монгол Улс 1968 оны олимпоос   түүхэндээ анх удаагаа медаль хүртэж байсан бөгөөд тус онцгой үйл явдлын 50 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

Тэгвэл Олимпын медальтнуудын холбооноос ойн хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, олимпын наадмыг ирдээдүй хойч үедээ сурталчлан таниулах ажлын хүрээнд олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдын хөргөөр зоосон мөнгө хийх, цуврал марк  худалдаанд гаргах, олимп, дэлхийн аваргын медальтнууд болон дасгалжуулагч багш нарын тухай ном хэвлэх, олимпийн аваргуудын хувцас сэлтийг Үндэсний түүхийн музейд тавьж, гадна, дотнын жуулчдад сурталчлах зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байгаа аж.

Тэд төлөвлөгөөгөө БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат тэргүүтэй яамны удирдлагуудад өнөөдөр танилцуулсан байна.