ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-аас эхэлнэ. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчдын хувьд хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 30-аас эхлэх юм.
Нийслэлийн сурагчид гурван долоо хоног амрах бол орон нутгийн ЕБС-ийн сурагчид хоёр долоо хоног амарна. Харин Цагаан сараар улсын хэмжээнд сурагчид хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг долоо хоног амарна.