Дуучин Д.Болд том байна. Төрийн соёрхолтын зиндаагаар хэн хүнтэй харилцдаг болж. Цахим сүлжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын бичсэн сэтгэгдлийг тосч аван хэрүүл өдөв. Насаа ч бодсон, юугаа ч бодсон гэдэг шиг Д.Болдыг дуулсан болж гонгинож явахад З.Энхболд “Эрдэнэт”-ийн хаалгыг цүүцдэж, бас хятадуудад найр тавин өгөх гэж байсан Тавантолгойг Монголдоо авч үлдэж чадсан гавьяатай.
Энэ гавьяа нь мөнхийнх, чиний дуу зуурдынх гэдгийг ойлгоорой дүү минь. Монгол бахархлын өдрөөр Чингисийн одон хүртсэн “The Hu” хамтлагийн уран бүтээлийг үнэлсэн З.Энхболдын жиргээ дуучин залуугийн дургүйг хүргэв. Бодвол өөрийнх нь дуулдаг урсгалд шинэ зүйл хэрэгтэй гэсэн нь таалагдаагүй биз.
Д.Болд “Миний хийсэн бүтээснийг та хэмжихгүй ээ. Таныг жоохон байхад би дуулаал явж байсын. Одоо та том болж. Гэхдээ ухаан чинь өндөртэйгөө адилхан богино юм” гэсэн нь олон хүний дургүйг хүргэв. Энэ дуучин залуугийн хийсэн бүтээсэн гээд байгаа зүйл нь яг юу юм бол. Хэдэн дуу дуулж, хэдэн цомог гаргасан нь ажил уу.
Дуулсан дуунууд, гаргасан цомгуудынх нь ихэнх нь оюуны өмчийн хулгайд холбогдон хэл ам таталж байхыг нь л сонсож байсан юм байна. Монгол Улсын хөгжилд, ард иргэдийн амьдралд хэрэгтэй тустай яг юу хийсэн болоод Д.Болд ингэж аархав. Сонгуулийн сурталчилгаанд нь дуулсан гэж өмнөх Ерөнхийлөгчөөс Төрийн соёрхол авсандаа харин ичих ёстой. Түүний дэргэд насаараа урлагт зүтгэсэн хөгшчүүд Соёлын тэргүүний ажилтан ч үгүй мөртлөө хийдгээ хийгээд явж л байна.
Урлагийн элит гэр бүлд төрж өссөн хүмүүжил нь энэ үү. Төрийн соёрхол гэдэг цол нь хүнддээд тэр үү. З.Энхболд гэдэг хүнд дургүй байж болно. Олны өмнө ингэж бичиж, өөрийгөө эвгүй байдалд оруулах хэрэггүй л байхгүй юу. Энд тэр Энхболд гэдэг хүний хэлсэн үгэнд эгдүүцсэндээ биш “The Hu” хамтлагийн амжилтад атаархсандаа боож үхэх гэж байгаа юм шиг л харагдаад байна. Ёстой шившиг. Д.Болд дүү минь. Чамайг Монголын залуучууд ихэнх нь биш ч хэсэгхэн нь сонсдог.
Даган дуурайдаг. Тэглээ гээд чи Монголдоо л одонцор болохоос дэлхийд чамайг хэн ч танихгүй. Монголын төр чамд Төрийн соёрхол хүртээгээгүй, Ц.Элбэгдорж гэдэг хувь хүн л чамд тэр шагналыг өгсөн юм. Биеэ тоох хэрэггүй. Бусдын үгийг сонсож сур. Чам руу хандсан, чамайг онцолж муулсан зүйл бичээгүй л байна билээ. Монголын рок попынхон шинэ зүйл сэтгэ гэсний төлөө хар хорын үг шидэж суугаа чинь тэнэг байна. Эвий зайлуул, хонгор дүү минь. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж юутай үнэн үг вэ.