ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“МУИС-ийн автор”

O.Admin
2019-12-05

Өнгөрөгч сард Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Зоригийн өндөр насны тэтгэвэртээ гарах хүсэлтийг нь харгалзан үзэж, албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд эзгүйрээд байсан эзэнгүй үлдсэн суудалд хэн суух вэ гэдэг нь анхаарал татсан сэдэв болоод байлаа. Энэ суудлын төлөө таван шүүгч өрсөлдөж, улмаар сонгон шалгаруулалт­òàé õîëáîîòîé гэх асуудал үүс­сэн байдаг. Гэсэн ч маргааныг Дээд шүүх эцэслэжээ. Улмаар, МУИС-ийн багш, дэд профессор Б.Амарбаясгалан нь Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авч, өрсөлдөөнд илүүрхсэн аж. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэрийг нь УИХ-д танилцуулж, өчигдөр Хуульзүйн байнгын хороогоор дэмжих эсэхийг хэлэлцэв.

Б.Амарбаясгалан нь ур чадвар, нэр хүндийн хувьд гологдохгүй боловсон хүчин гэдгийг салбарынхан нь хүлээн зөвшөөрдөг. Өчигдөр болсон хурлаар ч гишүүд үүнийг дахин дахин хэлж, хуулийн чиглэлээр олон жил ажилласан, туршлагатай хүнийг томилж буйд ам сайтай байсан бөгөөд УИХ-ын чуулганд танилцуулахаар дэмжлээ. Б.Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төржээ. 1995 онд МУИС-ийн Хуульзүйн сургуулийг төгсч, 1999 онд Батлан хамгаалах их сургуульд магистрын зэрэг хамгаалсан юм байна. Улс төрийн элдэв асуудлаар байр сууриа илэрхийлдэг, харьцангуй “битүү морь” гэж хэлж болно. Харин 2013 онд МУИС-ийн Хуульзүйн сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд Эрхзүйч, хуульч мэргэжилтэй. 1995 оноос хойш тасралтгүй МУИС гэх том сургуулийн нэгэн автор болон ажиллаж, Эрдэм шинжилгээний ажилтнаас Их сургуулийнхаа дэд профессор цолтой туршлагатай багш болтлоо ажиллажээ.

Их сургуульд Эрүүгийн процесс, эрхзүйн хичээл ордог бөгөөд түүний бэлтгэсэн олон арван шавь нар нь төрийн олон салбарт мэргэжлээрээ болон бусад чиглэлээр амжилттай ажиллаж яваа аж. Шүүх байгууллага тэр дундаа шүүгчийн нэр хүнд унаж буй энэ үед энэхүү томилгоо нүдээ олсон хэмээн найдах л үлдэж байна. Учир нь авлига, албан тушаалын олон хэрэгт шүүгч нар хэдэн арваараа холбогдож, зарим нь улс дамжиж баривчлагдлаа. Хэсэг бүлэг нь гэр бүлээрээ авлигын хэрэгт холбогдож, зарим нь амиа хорлосон. Шүүгч бүхэн авлига авдаг, амьдралаа дээшлүүлдэг гэсэн муу муухай ойлголтоос хол ажиллана гэж түүнд итгэж буй олон хүн бий. Өнөөдөр түүнийг УИХ-аар дэмжсэн тохиолдолд, Ерөнхийлөгч зарлиг гаргаж томилох юм байна.