ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

544 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

O.Admin
12 цагийн өмнө

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны наймдугаар сарын 21-ний өдөр Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан таван багц буюу 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 38.50 ам.доллароор, наймдугаар сарын 22-ны өдөр 80 багц буюу 512.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 36.60 ам.доллароор, БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр тус, тус амжилттай арилжааллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК ордын нөөцийг бүрэн ашиглах, сорчлохгүй жигд борлуулах бодлого баримталж эрчим хүчний нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлсэн.

Наймдугаар сарын 01-нээс 22-ний өдрийн хооронд нийт 19 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 90.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.7 сая тонн нүүрс Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалсны 61 хувийг (1.03 сая тонн) эрчим хүчний нүүрс, 34 хувь нь (576 мянган тонн) 1/3 коксжих нүүрс, 5 хувь нь (77 мянган тонн) баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.