“Эко-Алтан Заамар” компанийн ажлын талбайд дахин осол гарч, нэг ажилтан амиа алдсан байна. Осол энэ сарын 6-ны өдөр 13 цагийн орчимд гарсан бөгөөд трос тасарч, 26 настай ажилтны дээр унан, газар дээрээ амиа алджээ.
Энэ удаагийн осол Булган аймгийн Бүрэгхангай суманд гарчээ. Ослын газар аймгийн цагдаа нар ажиллаж байгаа аж. Тус компани 2016 онд Бүрэгхангай суманд алт олборлох тусгай зөвшөөрөл авч, энэ оноос үйл ажиллагааа идэвхтэй явуулж эхэлжээ.