Манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болж, мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж.
Мөн нийт нутгаар мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байгаа юм.
Түүнчлэн бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг анхаарууллаа.