Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр "Мотив" хамтлагийн дуучин Жижгээ буюу Ц.Эрдэнэбаярын шүүх хурал болж байна.
Тэрбээр өнгөрөгч онд хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ баригдсан бөгөөд хорих эсэхийг өнөөдөр шүүхээс шийдвэрлэх аж. Түүнийг хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт шалгаж байсан юм.