ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Даваасүрэн: Нүүрс түлсэн  аж ахуй нэгжийг 1.5 сая, иргэнийг  150 мянган төгрөгөөр торгож байгаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-18

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.

-Нүүрс түлж буй 409 байгууллагад хяналт шалгалт хийсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Иргэдээс байгууллагууд түүхий нүүрс түлж байна гэсэн гомдол маш их ирж байна.  Үүний дагуу ажлын хэсэг шалгалт хийсэн. Шалгалтаар шүүлтүүр байгаа боловч ажиллуулдаггүй, ажиллуулдаг ч засварлаагүй зэрэг зөрчил ажиглагдсан. Агаар шүүгчийн 10 орчим хувь нь ажилахгүй байна. НМХГ-ын нийт байцаагч нар хороо хороогоор, орон тооны бус 4000 гаруй байцаагч, хэсгийн ахлагч зэрэг олон хүн хяналт тавьж байна. Бүхий л төр захиргааны байгууллага хяналт тавин ажиллаж байна. Дөрөв хоногийн шалгалтаар Баянзүрх дүүрэгт үнс баригчаа ажиллуулаагүй цөөхөн байгууллага байсан. Сүхбаатар дүүрэгт утаа баригч ажиллуулаагүй долоон аж ахуй нэгж байна. 

-Ямар торгууль оногдуулж байгаа вэ?

-Орчныг бохирдуулж, түүхий нүүрс түлсэн /шүүлтүүргүй/ аж ахуй нэгжийг 1.5 сая төгрөг, иргэдийг 150 мянган төгрөгөөр торгож байгаа.

-Нийтлэг ямар,  ямар зөрчлүүд байна вэ?

үүлтүүр тавиагүй ес, шүүгч нь эвдэрсэн-17, нүүрс ил задгүй хадгалах 18, камергүй найман аж ахуй нэгж, иргэн байна. Улирлын чанартай болон мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоосон 31 байгууллага байгаа.

-Түүхий нүүрс түлэхгүй татгалзаж байгаа аж ахуйн нэгжүүд бий юу?

-Байгаа. Түүхий нүүрс, шахмал түлш хэрэглэхээс татгалзаж төвлөрсөн дулаан, цахилгаан, хийн хангамжаар халаалтаа шийдсэн 20 аж ахуй нэгж бий.  17 байгууллага шахмал түлшний хэрэглээнд шилжсэн байна.  Улаанбаатар хотын  хэмжээнд 16 100 кв хүчин чадалтай бүхий 2209 ширхэг халаалтын зуух бий. Том хэмжээний халаалтын зууханд хяналт тавьж ажиллаж байна. 17 цэцэрлэгийг цахилгаан халаалтад, дөрвөн сургууль цэцэрлэгийг хийн халаагуурт шилжүүлсэн. 248 хэрэглэгчийг цахилгаан хэрэглүүрт шилжүүлсэн. 290 халаалтын зуухны 230 зууханд нь шүүлтүүр тавьсан байгаа.

-Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Шалгалтаар зөрчлүүдээ илрүүлчихсэн. Тиймээс 409 уурын зуух түүхий нүүрс түлэх учир ирэх жилийн есдүгээр сарын 25 гэхэд тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад аж ахуй нэгж, хувь хүн, айл өрхөд түүхий нүүрс түлэхийг бүрэн хориглоно. Байгууллагууд цахилгааны мөнгөө хэмнээд утааны шүүлтүүрээ ажиллуулахгүй бол нүүрсний хэрэглээнд нь хязгаарлалтыг шат шатаар хийнэ.Түүхий тос, дугуй зэрэг зориулалтын бус зүйлийг түлшинд хэрэглэж байгаа аж ахуй нэгж, хувь хүнийг холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна. Түүнчлэн түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаас бусад айл өрх, нэгжээс илэрсэн түүхий нүүрсийг зах зээлийн үнээр авч, хурааж, оронд нь шахмал түлш өгөх зэрэг ажлыг зохион байгуулж байна.