Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах албаны дэд хурандаа Ц.Эрдэнэбилэг “УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулж, хохирогчийн өмгөөлөгч мэдээлэл хийсэн билээ. Өмгөөлөгч Ж.Батхуяг мөрдөн шалгах ажиллагааны баримтыг олон нийтэд мэдээлж, задруулж, бодит бус мэдээллийг тарааж хэрэг шалгахад саад учруулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт, полиграфын магадлагаа, гар утсанд хийсэн шинжилгээ, хуурамч мессеж зэргийг прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд тараасан. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр хэрэг нээж шалгаж байна. Өөрөөр хэлбэл, Г гэгч этгээд хуурамчаар мессеж зохиож, ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг тогтоосон. Мөн Г гэгч этгээд зургаан удаагийн үйлдлээр бусдаас 260 сая төгрөгийг залилж авсан үйлдэлд нь холбогдуулж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар шалган, хэргийг прокурорт хүргүүлсэн байгаа. 13 секундын бичлэг байгаа юу гэдэг одоогоор тогтоогдоогүй байна” гэсэн мэдээллийг олон нийтэд өнөөдөр өглөө.