ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Баярмаад  зургаан жилийн хорих ял оноолоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-04

С.Баярмаа буюу “Мөсөн хатан ” хэмээр нэрээр хар тамхи хэрэглэгч, худалдан  авагчдын  дунд танил болсон иргэнийг шүүх  хурал  өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.  Түүний хамт Х.Мөнх-Эрдэнийг  шүүсэн аж. Шүүх хурлаар тэднийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмааг  зургаан жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнийг таван  жил хорих ял тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

С.Баярмааг цагдаагийнхан арванхоёрдугаар  сард  хил дээрээс саатуулсанж байсан аж. Тэрбээр, удаа дараа хар тамхи зөөж,  худалдаж байсан бөгөөд Баянгол дүүргийн шүүхээс 2016 онд арван  жилийн хорих ял сонссон юм. Гэвч давж заалдах, хэрэг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг өөрчлөх арга хэрэглэн хугацаа идэж явсаар хил давж зугтсан гэдэг нь тогтоогдсон бол түүний хамтрагч Х.Мөнх-Эрдэнийн хувьд Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан ч тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон тул хоёр жилийн хорих ял оноож байжээ.