ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусээр өвчлөгсдийн тоо 40 мянгад хүрлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-10

Өнөөдрийн /2020.02.10/ шинэчлэгдсэн мэдээллээр Хятадад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас 91 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 902 хүрчээ.

Мөн тухайн өдөрт коронавирусээр халдварласан 2618 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо 39 мянга давсан байна.

Шинэ төрлийн коронавирусний улмаас нас барсан хүний тоо 2002-2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ улмаас нас барсан хүний тоог хэдийн давжээ. Тухайн үед уг халдварын улмаас дэлхий даяар 774 хүн нас баржээ.

БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 3073 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт өвчтөний тоо 40235 боллоо. Мөн өчигдөр уг вирусийн улмаас 97 хүн нас барж, нийт эндэл 909-т хүрлээ. Харин шинээр нэмэгдсэн сэжиг бvхий 4008 өвчтөнийг эмнэлэгт шинжилж байна.

Харин Монгол Улсад уг вирусийн халдвар авсан байж болзошгүй хэд хэдэн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч ЭМЯ-ны албан ёсны мэдээгээр өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.