Замын-Үүд боомтоор хоёрдугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хөх хот - Улаанбаатар чиглэлийн галт тэргээр халдварт өвчний сэжигтэй зорчигч орж ирснийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлж, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарлаад байгаа аж.
Халдварт өвчний сэжигтэй иргэн БНХАУ-ын Сычуань мужид 14 хоног туршлага судалсан гэх өгүүлэмжтэй, 37.4 хэмийн халуунтай байжээ.
Түүний зорчиж явсан галт тэргээр зорчиж явсан иргэд, төмөр замын ажилтан нийт 105 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлаж, хамгаалалтад авчээ.