ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭЕШ-д сурагч нь 800 оноо авбал багшийг нь 250 мянган төгрөгөөр урамшуулна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-24

Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар аймгийнхаа хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг 500 мянган төгрөгөөр, бэлтгэсэн багшийг 250 мянган төгрөгөөр тус бүр урамшуулахаар болжээ.

Их, дээд сургуульд элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн долоо хоногт болж, өнгөрсөн. Боловролын үнэлгээний төвөөс шалгалтын оноог эцэслэн гаргаагүй байгаа. Тус төвөөс гаргасан оноог үндэслэж, элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан элсэгчийг багшийнх нь хамтаар урамшуулах юм байна.