Нийслэлд энэ оны өнгөрөгч нэгдүгээр сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 болсон аж. Мөн үүний зэрэгцээ халдварт өвчнөөр өвчлөгчид 4184 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 513-аар нэмэгдсэн байна. 2020 оны нэгдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1900 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 538-аар нэмэгдэж, амьсгалын замын халдвар 1516 болж, 169-өөр, гэдэсний халдварт өвчин 185 болж, 116-аар буурчээ.