Монгол Улсын хэмжээнд энэ хичээлийн жил ерөнхий боловсролын сургуулийг нийт 28567 сурагч төгсөнө.
Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон нь сургалтын үйл ажиллагаанд ч хоцрогдол үүсгэх болоод байгаа.
Иймээс завсардсан хичээлийн агуулгыг бүрэн нөхсөний дараа Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.