ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллуудыг тусгаарлах байр болгоно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-09

Хилээр нэвтэрсэн иргэдийг 14 хоног тусгаарлан ажиглалт хийж байгаатай холбоотойгоор Дархан-Уул аймагт хувийн өмчийн зарим эмнэлгийг тусгаарлах байрны зориулалтаар ашиглахаар болжээ. 

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнгөрөгч баасан гарагт /2020.03.06/ хуралдаж, ажиглан тусгаарлах байрны зориулалтаар ашиглах хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, тус аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн дотуур байрны дулаан, цахилгаан, усны төлбөрийг энэ сарын 11-ний өдрөөс тусгаарлах ажиллагаа дуустал хугацаанд чөлөөлөхөөр болсон байна.

Хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллуудыг тусгаарлах байраар дайчлан ажиллах хугацаанд Эрүүл мэндийн эрсдэлийн сангаас санхүүжилтийг бүтнээр олгож өгөхийг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд уламжлан шийдвэрлүүлэхээр болсон байна.