ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: Москва -Улаанбаатарын чиглэлээр ирсэн зургаан хүнийг тусгаарлалаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-09

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар /2020.03.09/ дэлхийн 6 оронд шинээр короновирусийн өвчлөл бүртгэгдэж өвчлөл гарсан орны тоо 100 давжээ. Дэлхий дахинд 24 цагийн дотор короновирусийн халдвараар 98 хүн нас барж нийт нас баралтын тоо 3584 болсон байна. БНСУ-д короновирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 367-оор нэмэгдэж, 19 мянга гаруй хүн лабораторын шинжилгээний хариугаа хүлээж байна. Коронавирусийн халдварын тархалт өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1000 гаруйгаар нэмэгдсэн Иран, Итали хоёр улс дэлхий нийтийн анхаарлыг маш их татаж байна. 

 Итали улсад нийт 366 хүн нас барсан, хэд хэдэн хотод 16 сая хүнийг хамарсан хөл хорио тогтоогоод байна. Солонгос улсад халдварын тохиолдол буурч байна. 360 тохиолдол шинээр бүртгэгдэж, 19 мянган хүн шинжилгээнийхээ хариуг хүлээж байна.

ДЭМБ-аас коронавирусийн халдварыг тархалтаар нь үе шатаар хувааж байна.
1. Тохиолдол бүртгэгдээгүй
2. Нэг буюу түүнээс дээш импортлогдсон
3. Дэгдэлт голомтлон тархаж байгаа
4.Өргөн цар хүрээний тархалттай гэсэн 4 үе шатад хувааж, үе шат бүхэнд тохирсон зөвлөмжийг улс орнуудад өгч буйг Монгол Улс мөрдөн ажиллаж байна. 

Москва -Улаанбаатарын чиглэлээр ирсэн 96 зорчигчоос сэжигтэй тохиолдол илэрсэн 6 хүнийг тусгаарлаад байна.