ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эмчилгээндээ итгэж байгаагаа хэлжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-12

ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хуралд оролцож мэдээлэл өглөө. Тэрбээр “Франц иргэний ойрын хавьтал 126 хүний шинжилгээний хариунаас коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д дөрвөн хүнийг тусгаарлаж шинжилгээ авсан. Шинжилгээний хариугаар коронавирус илрээгүй. 11-нд мөн найман сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийсэн. Гуравдугаар сарын 11-нд Багабаян амралтад 31, "Бадрах Энержи" кэмп-д 64, Дархан-Уул аймагт  нэг, Дорноговь аймагт 35, Хэнтий аймагт хоёр, Орхон аймагт 11, Хөвсгөл аймагт хоёр нийт 149 хүнийг ажиглалтад аваад байна" гэлээ. Франц иргэний хувьд эмчилгээ хийгдэж байгаа бөгөөд давтан шинжилгээ, нарийн шинжилгээнүүдийг өнөө өглөө авчээ.

Түүний хувьд сэтгэл санаа нь тогтворгүй байгааг хэлсэн юм. Ингэхдээ “Монгол Улсад халдвар тээгээд ирчихлээ. Мөн Францад ч намайг Монголд халдвар тараалаа гэх асуудал яригдаж байна" гээд санаа зовж, сэтгэл нь тавгүй байгааг эмчилж байгаа эмч нь хэлжээ. Эмчлэгч эмч нь зөвхөн хувь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй биш агаар дуслын замаар дамждаг халдвар тул тайван байхыг зөвлөж байгаа аж. Манай эмчилгээ, үйлчилгээнд найдаж байгаа талаараа эмчдээ хэлжээ.