Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдаад буй Англи улсын иргэнээс авсан сорьцын шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тэрбээр COVID-19 халдвар авсан нь тогтоогдсон Франц улсын иргэний ойрын хавьтагч юм. Одоогоор түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд халуурах, ханиах шинж тэмдэг илрээгүй гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.