ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Мөнхтүшиг: БНСУ-д одоогоор коронавирусээр өвчилсөн монгол иргэн байхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-14

БНСУ-д covid-19 вирусийн халдвар авсан гадаад иргэдийн дунд хоёр монгол иргэн байсан гэх мэдээлэл өчигдөр тус улсын мэдээллийн сайтууд болон өдөр тутмын сонинд гарсан билээ. Тэгвэл Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Эрүүл мэндийн яам энэ талаар албан ёсны мэдээлэл авч, өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр дамжууллаа.

БНСУ-ын талаас өгсөн мэдээллээр бол халдвар авсан хоёр иргэний нэг нь өмнө нь мэдэгдсэн буюу элэгний өвчний улмаас амиа алдсан иргэн коронавирусийн халдвартай хэмээн оношлогдсон байсныг оруулж тооцжээ. Харин халдвар анх тархсан Дэгү хотноо амьдардаг 27 настай залуу халуурсан шинж тэмдэгтэй өнгөрөгч хоёрдугаар сарын 23-нд эмнэлэгт хандсан бөгөөд шинжилгээ өгөхөд эерэг гарчээ.

Гэсэн ч тус хотын эмнэлгийн ажилтнууд хөнгөн хэлбэрийн хэмээн дүгнэж, дусал залгаж, 14 хоног өөрийгөө тусгаарлаж, дараа дахин ирж шинжилгээ өгөхийг хүссэн байна. Иргэн шаардлагатай хугацаанд өөрийгөө тусгаарлаж, эмчилгээ хийж дахин очиж шинжилгээ өгөхөд эрүүл буюу сөрөг гарсан гэлээ. Тухайн иргэний биеийн байдал сайн байгаа учраас хоёр иргэн тусчихаж гэсэн мэдээлэл итгэхгүй байх, мөн сэтгэл санаагаа тайван байлгахыг Гадаад харилцааны яамны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг онцоллоо.