Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн Долоон-Уул гэдэг газар өчигдөр /2020.03.16/ зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Төв аймгаас Дундговь аймгийн чиглэлд иргэн У-ын жолоодож явсан Камри загварын суудлын автомашин, Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Ц-ын жолоодож явсан Приус-20 загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас Камри загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид унтраажээ.
Азаар хүний амь нас эрсдээгүй бөгөөд Приус-20 загварын суудлын автомашинаар зорчиж явсан 33 настай эрэгтэй Т, 29 настай эрэгтэй Ц, 25 настай эрэгтэй С, 25 настай эрэгтэй Б нар толгой, цээж, хөл хэсгээрээ гэмтсэн байсныг тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.