ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ө.Энхтүвшин: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх саналын БСШУСЯ-аас оруулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-17

Өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны орой МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэдийн гурваас нь шинэ төрлийн коронавирус илэрсэн талаар ЭМЯ мэдээлсэн.билээ. Засгийн газар үүсэж болох эрсдэлийг урьдчилан тооцсон, тэдэнд шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлж буй гэдгээ илэрхийлж байгаа.

Коронавирусийн тархалттай холбогдуулан Улсын онцгой комисс цаашид  авах арга хэмжээг хэрхэх талаар  хуралдлаа. Өнөөдрийн Улсын онцгой комиссын 12 дахь удаагийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн онцгой комисстой цахимаар хуралдаж ямар арга хэмжээ авч байгаа талаарх мэдээллийг  авч цаашид  хэрэгжүүлэх ажлын  талаар чиглэл өгчээ. Тус аймагт өнөөдрийн байдлаар 133 иргэн тусгаарлагдсан. 59 иргэн гэрээр хяналтад байна. 

Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин

Франц улсын  иргэний биеийн байдал тогтвортой байна. Францын талаас тусгай онгоц илгээж иргэнээ татаж авах санал  гаргасан. БНСУ, Герман улсаас ирсэн  гурван иргэний халдварын талаар дахин сайтар нягтал гэдэг чиглэлийг холбогдох байгууллагад өглөө.  Мөн гадаадад байгаа монгол иргэдээ татаж авах талаар бид өмнө нь байр сууриа илэрхийлж байсан. Эрсдэлтэй ажил  гэдгийг ч  мэдэж байсан ч бэлтгэлээ сайтар хангасан. Онгоцонд хэн хэний хажууд сууж байсан талаарх мэдээлэл тодорхой учраас тусгай үүргийн онголцоор ирсэн 750 орчим иргэдийг тусгаарлаад байна. Тэднийг олноор нь биш аль болох нэг өрөөнд цөөн  хүн  байхаар тооцсон. Одоо бид тусгаарлагдсан иргэдээ дахин оношлож, халдвар авсан дөрвөн иргэнээ эдгээхээр ажиллаж байгаа. Тиймээс иргэд үймэлдэж,  сандралдах шаардлагагүй. Нөгөө талаас буруу, өдөөн  хатгасан мэдээллээс татгалзахыг  хүсэж байна. Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх үү үгүй юу гэдгийг БСШУЯ-наас оруулж ирнэ. Энэ асуудлыг яаралтай шийдэхийг холбогдох яаманд өгсөн. 

Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл

Өнөөдрийн  байдлаар 180 мянга орчим хүн коронавирусийн  халдвар авч  7000 гаруй хүн нас бараад байна. Монгол улсын хэмжээнд 1330 хүн тусгаарлагдсан. Харин 257 хүнийг  сэжигтэй тохиолдол гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээнд хамруулснаас 88 нь Францын иргэнтэй хамгийн ойрын хавьтлын хүмүүс. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан ч ажиглалтын 14 хоногийг дуустал тусгаарласан хэвээр байлгах юм.  Өчигдөр шөнө Монгол Улсын гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Тиймээс өнөөдөр өглөө PCR аппаратаар дахин шинжилж, оношийг баталгаажуулсан. Уг гурван иргэнтэй хамгийн ойр сууж зорчсон нийт 110 хүнээс шинжилгээ авахад 61 хүнээс нь илрээгүй. Үлдсэн хүмүүсийн хариу удахгүй гарна.  Хүмүүс халдвартай иргэдэд ямар эмчилгээ хийж байгаа талаар их асууж байна. ДЭМБ-аас бүх улс орнуудад  ямар эмчилгээ хийх талаар зөвлөмж өгч  байгаа. Манай улсын хувьд  амьсгалын замын  цочмог халдварыг эмчлэхдээ туршлагатай учир цаг алдалгүй эмчилж байна.  ЭМЯ, Засгийн газар  урьдчилан сэргийлэхэд  шуурхай арга хэмжээ авч байгаа учраас иргэд та бүхэн эрүүл  мэндийн салбартаа итгэж болно. Халдвар авсан гурван иргэн рүү  дайрчах хэрэггүй,  хэнд ч тохиолдож болох зүйл шүү дээ.  Гурван иргэний биеийн байдал хувь хүний нууцлалтай холбоотой учир мэдээлэх боломжгүй. Гэхдээ  германаас ирсэн иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа.

 

 

Улсын онцгой комиссын мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хорио, цээрийг сунгах эсэх асуудлыг Улсын онцгой комисс хэлэлцсэн үү?

-Гуравдугаар сарын 30 хүртэл хорио цээрийн дэглэм тогтоож, сургууль, цэцэрлэгийн хориг цаашид сунгах эсэх талаарх асуудлыг БСШУС-ын яамнаас Улсын онцгой комисст оруулж ирэх ёстой. Одоогоор оруулж ирээгүй байна.

-Цаашид аймаг, орон нутгийн замыг хаах уу?

-Мөн аймгуудаас гарах, орох хөдөлгөөнийг нээсэн байгаа. Ганц Баян-Өлгий аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хаасан. Одоогоор орон нутгийн хөдөлгөөнийг хорихгүй. Агаарын нислэгүүд гуравдугаар сарын 28-н хүртэл хаагаад  байгаа. Дараагийн хурал хүртэл энэ асуудлыг хойшлуулсан. Энэ удаагийн үйл явдлаас харахад гадаадад байгаа иргэд халдвар авсан, тээгч болсон байж болзошгүй гэдэг дүгнэлт хийж болохоор байна. Тиймээс бид тэдгээр иргэд рүүгээ чиглэн ажиллах, бусад арга хэмжээ авах шаардлага гарч байна.

-Авчирч байгаа иргэд эрсдэлтэй ихэнх нь өвчтэй болон бусад шалтгаантай хүмүүс байна. Цаашид ийм эрсдэлтэй хүн орж ирвэл ямар арга хэмжээ авах вэ?

-Өндөр настан, өвчтэй олон төрлийн хүмүүс байгаа учраас бид тэднийг авах арга хэмжээгээ авна.