Өчигдөр “4333 УНД” улсын дугаартай “Ланд круйзер 200” машинтай нэгэн иргэн Сүхбаатарын талбайн өмнөх уулзварт урсгал сөрж орон дүрэм зөрчсөн юм.
Улмаар араас нь машинтай хоёр замын цагдаа ирж, түүнийг дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцох шаардлага тавьсан ч төрийн албан хаагчийн бие халдаж, малгайг нь түлхэж унагачихаад давхиж одсон бичлэг соошл орчинд тархсан билээ.
Тэгвэл энэхүү этгээдэд Замын цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцохоор болжээ. Мөн түүнийг замын цагдаагийн биед халдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж ч магадгүй юм байна. Танхай этгээдэд ямар хариуцлага тооцсон талаар Замын цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр эргэн мэдээлэх юм байна.