Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргасан талаар
ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр хэлэхдээ, “Цагааннуурын боомтоор иргэдийн орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:00 цаг хүртэл үргэлжлүүлээд хаахаар болсон. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хааж байна. Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл улс орон даяар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулахаар боллоо” гэв.
Одоогоор Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Дархан, Дорноговь, Орхон, Өмнөговь, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Увс, Завхан аймагт тусгаарлагдан ажиглагдаж байгаа хэд хэдэн хүн бий. Тэдэнтэй холбоотойгоор тус аймгуудын шуурхай штабд холбогдох үүрэг чиглэлийг өгөөд байнаа аж.
Мөн тэрбээр, “ОХУ-ын Ташанта Монгол Улсын Цагааннуур авто замын боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан Монгол Улсын 36 оюутан байна. Үүнээс 11 оюутан өнөөдөр ирж байгаатай холбогдуулан хүлээн авах тусгаарлах байрыг бэлэн болгох бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна" гэлээ.