Нөөцийн мах худалдаанд гараад удаагүй байна. Өнөөдрийн байдлаар 279 дэлгүүрт нөөцийн махыг борлуулж байгаа аж. Гадаадад мах экспортлохгүй байгаа учраас зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд бэлтгэсэн махаа дотооддоо нийлүүлж байгаа гэдгийг ХХААХҮ-ийн дэд сайт Ж.Сауле мэдээллээ.
Нөөцийн махны үнийн хувьд хонины ястай мах 6,700 төгрөг, үхрийн ястай мах 7,700 төгрөг, ямааны ястай махыг 6,200 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа юм байна.
Мөн тэрбээр, “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамжийг тогтвортой байлгахад анхаарч, хомдсол үүсэхээс сэргийлэхээр ОХУ-аас болон тус улсаар дамжин ирж буй улаанбуудай, элсэн чихэр, ургамлыг тос зэрэг бараа бүтээгдэхүүнийг гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарыэ 30-ны өдрийг хүртэлх хугацаанд НӨАТ болон гаалийн татвараас чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон" гэдгийн онцоллоо.