ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цахилгаан халаагууртай айл сардаа 400-600 мянган төгрөг төлдөг

O.Admin
2018-05-01

Гэр хорооллын айл өрхүүдийн цахил­гааны шөнийн тарифыг тэглэх шийд­вэ­рийг “Эр­чим хүчний зохицуулах хо­роо” гаргасан талаараа хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслээр мэдэгдэж бай­сан. Уг мэдээллийн дагуу гэрийнхээ ха­лаал­тыг цахил­гаан халаагуурт шил­­жүүлсэн Д.Пүрэв­сүрэн гуайн ца­­хил­гааны сарын төл­бөр 783.883 төгрөг гарч, хохир­сон та­лаар манай сонин сур­­вал­жилж байсан билээ. Уг сурвалжлагын мөрөөр “Эр­чим хүчний зо­хицуулах хо­роо”, “Улаанбаатар Цахил­гаан тү­гээх сүлжээ” ХК-ийн хамтарсан баг гарч, Д.Пүрэвсүрэн гуайн цахилгааны төл­­бөр өндөр гар­сан шалтгаан, эр­чим хүч­ний шөнийн та­рифын хөн­гөлөлт ор­­сон эсэ­хийг шал­га­сан юм. Улаанбаатар хо­тын агаарын бо­хирд­лыг буу­руулахын тулд цахилгааны шө­нийн тарифыг хөнгөлөх, чө­лөөлөх ажил бо­дит байдал дээр хэрхэн хэ­рэгжиж бай­гааг энэхүү сур­валж­ла­гаараа хүргэж байна.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны ир­гэн Д.Пүрэвсүрэн гуайнх нэг давхар, 90 м2 талбай бүхий өв­лийн, тоосгон бай­шинтай. Тус байшин нь үүдэндээ гонх­той, дулаалга сай­тай бүргэд хаал­га, наран тал руу хар­сан гурван цонх­той аж. Дотроо жиж­гэв­тэр гурван өрөө­тэй бөгөөд өрөө бүртээ нэг паартай. Паа­раар нь ха­­луун ус гүйж ха­лаа­даг бөгөөд өр­гөгч насосны угт байрлуулсан есөн кВт.цагийн орос ца­хил­гаан халаагуу­раар усаа халаадаг ажээ. Халаагуур нь температур мэдрэгч­тэй бөгөөд гэ­рийн ха­луун тогтоосон хэмд хүрэхэд автоматаар ун­тарч, амардаг байна.
Д.Пүрэвсүрэн гуайн бай­шинд ороход дулаахан, цонх­нууд нь ямар нэгэн сийгэлт цан­талт­гүй байв. Тэднийх өнгөр­сөн арванхоёрдугаар сараас “Улаан­баа­тар цахилгааны түгээх сүлжээ” ХК-ийн Зүүн түгээх төвийн хүмүүсээс холбогдох зөвшөөрлийг авч, цахилгаан халаагуурт шилжжээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард өмнөх жи­лүүдийг бодвол харьцангуй хүйтэн бай­сан учраас уг халаагуураа 24 цагийн турш ажил­луулж, өдрийн цагаар унтраасан эсвэл тэжээлээс салгаж хэмнэлт хийгээгүй гэдгээ тэрбээр хэллээ.
Д.Пүрэвсүрэн гуай “Би нэгэнт цахилгаан эрчим хүч хэрэглэсэн учраас түүнийхээ төлбөрийг үг дуугүй төлнө. Тэгтэл миний тогны төлбөр дээр нэмж сэргээгдэх эрчим хүчний төлбөр гэж 79 мянга, НӨАТ гээд мөн 80 мянган төгрөг авч байгаа нь надад хүндрэлтэй байна. Цахилгааны төлбөрийн задаргааг бариад үзэхээр цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт гээд нийт гарсан төлбөрөөс 150 мянга орчим төгрөг хассан байгаа юм. Тэгсэн атлаа НӨАТ бол сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр гэгч мөнгийг авчихаар бодит байдал дээр ямар ч хөнгөлөлт болж чадахгүй байна” гэдгийг холбогдох хүмүүст хэллээ.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИНООС