ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-23

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 299 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 251 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэжээ.

Бүртгэсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 19,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 40,6 хувиар, хүний амь нас хохирсон осол 50 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 37,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна