ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор орж ирсэн гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарласан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-24

Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 22 хүнээс коронавирус илрээгүй буюу сөрөг талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Өмнө нь тус онгоцоор ирсэн 24 хүний тусгаарлан шинжилгээнд хамруулсан ч мөн л коронавирус илрээгүй юм. Тэрбээр, Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан өргөтгөсөн хуралдааны үеэр энэхүү мэдээллийг өглөө. Цаашлаад 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Мөн Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүн тусгаарлагдан хяналтад байгаа гэв. Харин энэ сарын 23-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт хоёр, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, ажиглалт хяналт хийж байна гэлээ.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 10 тохиолдлоос өөрөөр шинэ тохиолдол илрээгүй ч эрсдэл бүхнийг тооцож байна гэлээ. Мөн дэлхий нийт ч мөсөн уулын оргилд хүрээгүй, тархалт цаашдаа ч нэмэгдэнэ гэсэн учраас иргэн бүхэн Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс өгсөн заавар зөвлөгөөг сайтар дагаж, шаардлагатай л биш бол гэрээсээ гарахгүй байхыг мөн зөвлөлөө.