ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Замын цагдаагийн биед халдсан жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-26

Өчигдөр “4333 УНД” улсын дугаартай машинтай нэгэн иргэн Сүхбаатарын талбайн өмнөх уулзварт урсгал сөрж орон дүрэм зөрчсөн юм.

Улмаар араас нь машинтай хоёр замын цагдаа ирж, түүнийг дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцох шаардлага тавьсан ч төрийн албан хаагчийн биед  халдаж, малгайг нь түлхэж унагачихаад давхиж одсон бичлэг соошл орчинд тархсан билээ.

Тэгвэл энэхүү этгээдэд Замын цагдаагийн байгууллагаас  Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл "3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу хариуцлага тооцсон байна.  Мөн төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.