ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

200 иргэнийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулж байжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-28

Баянгол дүүргийн шуурхай штабын бие бүрэлдэхүүн мэдээллийн дагуу өчигдөр орой 19:30 цагт Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах нэр бүхий нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр 200 гаруй иргэнийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулж байсан тул тус клубийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн, тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээжээ.

Хяналт, шалгалт үргэлжилж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.