Өнөө шөнө баруун аймгуудын зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
-2020 оны дөрөвдүгээр сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-
Дөрөвдүгээр сарын 1-5 хүртэлх хугацаанд хур тунадас орохгүй, салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метрт хүрнэ.
Дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй байна.
Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.