Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны тарифыг шөнийн цагт нийслэл хотод 100 хувь, аймгийн төвд 50 хувиар хөнгөлөх шийдвэрийг Засгийн газраас 2016 онд гаргаж байсан юм.
Ингэхдээ шөнийн тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл чөлөөлдөг учраас хөнгөлөх хугацаа дуусгавар болж байна. Энэ онд улсын хэмжээнд 160 мянган айл өрх 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн аж.
Улсын төсвөөс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөд зориулж, 2017 онд 6 тэрбум, 2018 онд 9 тэрбум, 2019 онд 20 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.