ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу өнөөдөр гарна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-04

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар 976249 тохиолдол дэлхийн  208 оронд бүртгэгдэж  АНУ, Герман,Итали, Испани улсад голомтолсон хэвээр байна.  Эдгээр улсын эмнэлгүүд хүний нөөцийн эрсдэлд орж, орны хүрэлцээ муу байгааг хэллээ. Тийм учраас улс орнууд гар гараасаа хөтлөлцөж байж энэхүү өвчнийг даван туулах шаардлагатай гэдгийг  олон улс онцолжээ. Мөн АНУ-д хөл хорио тогтоосон учраас бусад гэмт хэрэг,  осол  гарах нь багассан тул  бусад эмнэлгийн  тоног төхөөрөмж, хэрэгслийг дайчлан ашиглах арга хэмжээг авч эхэлжээ. Дэлхий дахинд амьсгалын апратны хомсдолд ороод  байгаа учраас АНУ-д төр хувийн хэвшлийн  бүхийл апаратыг ашиглах үүрэг өгч байгаа аж.

Өчигдөр тусгай үүргийн онгоцоор Токиогоос ирсэн зорчигчдоос хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ, “Токио –УБ-ын онгоцоор 265 хүн ирснээс ХӨСҮТ-д онцгой гэж үзсэн 64 хүнийг тусгаарлсан. Лаборатор 24 цагийн турш ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр орой хариу нь гарна.  Бусдыг нь Цэргийн төв госпитал, Жаргалан амралт сувилалд тусгаарласан. Өвчитнүүдийн биеийн байдал тогтвортой гэсэн сайн мэдээ байна" гэлээ.