УЕП-оос УИХ-ын Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлдсэн талаараа дөнгөж сая мэдээлэл хийсэн билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Солтантай холбогдож “Таван үг” солилоо.
-УЕП-оос мэдээлэл хийж байна. Танд яллах дүгнэлт үйлджээ. Энэ талаар мэдээлэл авсан уу?
-Энэ талаар мэдээгүй. Өрөөндөө сууж байна.
-Таныг ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар яллах дүгнэлт үйлдсэн. Эрх мэдэл албан тушаалаа ашигласан гэж тайлбарлаж байна?
-Мэдэхгүй. Энэ талаар би өмнө нь зөндөө мэдээлэл өгсөн шүү дээ. Би ямар ч холбоогүй.
-“Монгол шаазан” ХХК-иар дамжуулж 950 сая төгрөгийн зээл авсан. Энэ компани одоо ч таны нэр дээр байдаг биз дээ?
-Надад нөлөөлсөн зүйл байхгүй.
-Та хариуцлага хүлээхэд бэлэн үү?
-Хариулт өгөхгүй.