Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр буюу энэ сарын 9-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 121 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Тухайлбал, Замын-Үүдэд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос илрээгүй. Мөн Сэлэнгэ аймагт Сөүл-УБ-аас ирсэн 83 хүний шинжилгээнээс болон тандалтын зорилгоор авсан 30 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн эмчийн хяналтад байна” хэмээн мэдээлсэн юм.