ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Загдааг хорих 461 дүгээр ангид саатуулжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-12

“Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагын  тэргүүн Г.Загдааг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны орой 19.00 цагт цагдаагийн байгууллагынхан баривчилжээ. Түүнийг иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.  Д.Халиунаа нь энэ сарын 9-ний өдөр олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ "Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчиндсэн, хүүхдээр минь далимхийлж сүрдүүлдэг. Би худал мэдээлэл өгөөгүй,худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ " хэмээсэн юм. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй учраас түүнийг албадан баривчлан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.