ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Замын-Үүдээр орж ирсэн иргэдийн шинжилгээний хариу маргааш гарна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-18

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Манай улсад нөхцөл байдал хэрхэн байгаа талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү танилцууллаа.

Тэрбээр хэлэхдээ, "ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 82 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.  Үүнд ХӨСҮТ-д дөрөвдүгээр сарын 17-нд тусгаарлагдсан хоёр хүн, Сэлэнгэд тусгаарлагдсан нэг хүн, ажиглах байранд байгаа 62 хүний давтан шинжилгээ хийлээ. Үүнээс гадна тандалтын зорилгоор бусад эмнэлгээс авсан сорьцод шинжилгээ хийсээр байна. 

Замын-Үүдээр орж ирсэн 58 хүний шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд хариуг маргааш танилцуулна. Өвчтөнүүдийн биеийн байдал  тогтвортой байна. Харин Франц иргэний шинжилгээнд нэг сорьцод эерэг гарч, бусад нь сөрөг гарч байгаа. Хамар залгиур, шээс, өтгөн, цусанд мөн үздэг. Үүнээс нэгд нь илэрч байна" гэдгийг хэллээ.

АНУ, Итали зэрэг улсад халдварын тархалт өндөр хэвээр байгаа аж.  Харин ОХУ дахь өвчлөлийн шинэ тохиолдлын 40 хувь нь Москва хотод бүртгэгджээ. Мөн 800 ортой коронавирусийг эмчлэх шинэ эмнэлэг ирэх даваа гарагаас ашиглалтад орохоор болжээ.  Түүнээс гадна Хубей мужийн Ухань хотод бүртгэгдсэн нас баралтын бүртгэлд өөрчлөлт оруулснаар1290 тохиолдлыг нэмсэн байна. БНСУ-д халдварын шинэ тохиолдлын 50 хувь нь гаднаас орж ирсэн. Солонгосын сонгуультай холбоотойгоор ирэх хоёр долоо хоногийн хугацаанд халдварын тоо нэмэгдэж болзошгүй. Сингапур улсад нэг өдрийн дотор 728 тохиолдол нэмэгдсэн нь цагаач ажилчдын нийтийн байранд дэгдсэнтэй холбоотой байгаа аж.