ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирус илэрчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-19

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д 104 хүний шинжилгээ хийсэн. Замын-Үүдээр орсон 58 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн тусгай үүргийн онгоцоор хүнд өвчтэй олон хүн ирсэн. Тэднийг давтан хоёр удаа шинжилж үзэхэд вирус илрээгүй. Харин ОХУ-аас ирсэн иргэний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Туркийн хоёр иргэн эдгэрсэн. Гэхдээ ХӨСҮТ-д үргэлжлүүлэн эмчлүүлэх, хяналтад байх хүсэлтээ илэрхийлсэн. Францын иргэний биеийн байдал хэвийн байгаа. Давтан шинжилгээгээр коронавирус илэрч байгаа. Гэхдээ удаа идгээд гарсан гэх сайхан мэдээ дуулгана” гэсэн юм.