Энэ долоо хоногт дөрвөн хүн мотоциклийн ослоор амиа алджээ. Энэхүү хэрэг Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн аж. Түүнчлэн өнгөрөгч оны байдлаар 13-35 насны 122 иргэн мотоциклийн ослоор амь насаа алдсан судалгаа байна. Манай улсад 60 мянга гаруй мянган мотоцикль байгаагийн 80 хувь нь орон нутагт байна гэсэн тоо баримт байна. Иргэд улсын дугааргүй, жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, хамгаалалтын малгай хэрэглэхгүй, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ мотоцикль жолооддог зэргээс энэ төрлийн осол хэрэг буурахгүй байгаа аж.