ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: Дахин нэг тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 33 боллоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-20

ХӨСҮТ-д коронавирусийн улмаас эмчлүүлэгч иргэдээс дахин нэг хүн эдгэрсэн талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Гэвч ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнд давтан шинжилгээ хийхэд Москва-Улаан Үд- Алтанбулагийн боомтоор ирсэн Төмөр замын сургуулийн нэг оюутанд коронавирус илэрч нийт тохиолдлын тоо 33 болсон байна. Иймээс орж ирж байгаа иргэд N95 амны хаалт зүүх хэрэгтэй гэдгийг сануулав. Д.Нямхүү дарга хэлэхдээ “Энэ

сарын 19-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ. Өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Хоёр лабораторид 76 хүний шинжилгээ хийлээ. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүнд давтан шинжилгээ хийхэд вирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 16 хүнээс шинжилгээ авахад нэг хүнээс илэрлээ" гэсэн мэдээллийг өглөө.